Хүндэтгэлийн хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-12 10:00:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн хуралдааныг цахимаар зохион байгуулан аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Дагвадаш, Ц.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Батсайхан, М.Оюунбат нарыг хүндэт зочноор урьж оролцууллаа. Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат:

            - Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс нутгийн өөрийн удирдлагын байгууллагын шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн. Тиймээс энэ түүхэн үйл явдлын 30 жилийн ойг тэмдэглэх ажлыг хүндэтгэлийн хуралдаан зарлан эхлүүлж байна. Энэ жил нутгийн удирдлагын байгууллагын ойд зориулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа, өнгөрсөн үеийн түүхэн замналыг сурталчлах, түүхийг уламжилж үлдээх талаар олон чиглэлийн ажил зохион байгуулна гэлээ.

            Уг хуралдаанд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, хэлтэс, агентлагийн төрийн албан хаагчдыг цахимаар оролцуулсны дээр аймгийн телевизээр шууд дамжуулан иргэдэд сонирхуулав.

Холбоотой мэдээ