Томуугийн дэгдэлт өмнөх долоо хоногоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-05 19:56:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймаг томуу, томуу төст өвчний эрсдэлийн үнэлгээгээр сүүлийн 14 хоногт алаг цоог дэгдэлттэй, өмнөх долоо хоногоос өвчлөл буурсан байна. Одоогоор АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 152 хүнээс 50 нь буюу 33.3 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Хүүхдийн тасагт 37 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 36 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмчлүүлж байна. Мөн насанд хүрэгчдийн дунд томуу, томуу төст өвчний хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол байгаа бөгөөд дотрын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр аймгийн хэмжээнд 21 хоног халдвар бүртгэгдээгүй байна.  

Холбоотой мэдээ