БУЛГАН: Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг энэ сарын 21-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-17 09:06:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг энэ сарын 21-нд Сайхан сумаас эхэлнэ. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тус аймгийн хойд бүсийн сум буюу Сайхан, Баян-Агт, Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Бугат, Хутаг-Өндөр сумын цэргийн алба хаах насны залуучууд хамрагдана. Цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг орон нутагт энэ сарын 21-28-ны хооронд зохион байгуулж, 1400 гаруй эрчүүдийг оролцуулах юм. 

            Аймгийн Засаг дарга ээлжит цэрэг татлагын товчоог байгуулж, эмч нарын комиссыг сумдад ажиллуулах, хугацаат цэргийн албанд татагдаж буй иргэнийг тээвэрлэх ажлыг зохион байгуулахдаа хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж, авто техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цэрэг татлагын ажлыг хугацаанд нь явуулахыг холбогдох хүмүүст даалгасан байна. 

Холбоотой мэдээ