Лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-01 19:04:34
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэсэн байна.


Улмаар Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын саналаар Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилжээ.


Мөн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтсон байна.

Холбоотой мэдээ