Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрладаг “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн сургуулийг барьж буй.
Одоогийн байдлаар сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай явж байна. Уг сургуулийн барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагаас энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.