“Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаарыг маргаашаас олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаарыг 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн оролцогчдод дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байранд энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ.
Мөн өнөөдрийн байдлаар 8800 гаруй
оролцогч бүртгүүлснээс 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ.
Энгэрийн дугаар тараах газруудын байршил:
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: БГД, 4-р хороолол, 15-р хороо,
Хасбаатарын гудамж
Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3 давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир,
спортын хороо: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын
зам, Спорт цогцолбор
Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их
тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо: Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхар
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга,
Э.Галданбошготын гудамж, 751 тоот
Налайх дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3
давхар, 304 тоот
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын
хороо: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл
мэндийн төвийн зүүн талд
Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот
Харин бусад төрөлд бүртгүүлсэн оролцогчид энэ сарын 15-наас дугаар тарааж эхлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм.
Ташрамд мэдээлэхэд, “Улаанбаатар марафон-2025” тэмцээн энэ сарын 24-ны 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайгаас эхэлнэ.