61 настай оюун ухааны тамирчин
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Намайг Даваа овогтой Гандолгор гэдэг. Монголын оюун ухааны академийн Дархан-Уул аймаг дахь “Mindfull” клубийн тамирчин. Энэ жил 61 настай.
Би охин, хүү хоёртой. Охин маань 2015
онд АШУҮИС-ийг төгсөөд, Дарханд амьдрахаар болов. Би ч хүүгээ дагуулаад хамт нүүв
ээ. Тэнд очоод том зээ нэгдүгээр ангид, манай хүү дөрөвдүгээр ангид оров. Тэр үед
хүүхдүүдийн хичээл сурлагад нэмэртэй юм уу гээд Оюун ухааны академийн Дархан-Уул
аймаг дахь салбарт бүртгүүлчихсэн. Эхэндээ ч хүүхдүүдээ зөөдөг ажилтай байлаа. Сүүлдээ
зүгээр сууж байхаар гээд хүүхдүүдтэйгээ хамт спорт өрөлтийн төрлийг үзэх болов.
2023 оноос спорт өрөлтөөрөө түлхүү хичээллэх болсон. Гурван зээ хүүгээ
гурвууланг нь өнөө сургалтдаа
суулгачихсан.
2023 оны дөрөвдүгээр сард
Сингапурт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, топ 10 байрт шалгарлаа.
Анхны тэмцээн гэхэд тун давгүй,
сэтгэгдэл өндөр буцаж ирсэн. Тэгээд мөн оныхоо аравдугаар сард Солонгост зохиогдсон Азийн аварга
шалгаруулах тэмцээнээс 3
хүрэл, 2025 онд Хятадад
зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 5 хүрэл, 2026 оны “Оюуны
наадам”-ын 31-ээс дээш насныхны хосын төрөлд мөнгөн медаль, багийн буухиагаас
хүрэл медаль хүртэж, гуравдугаар байр эзэлсэн.
Одоо ирэх наймдугаар сард болох Ой
тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Ой тогтоолтын төрлөөр 2025
оноос хичээллэсэн. Миний насны хүмүүс энэ спортоор хичээллэвэл их зүгээр. Зарим найз нартаа
санал болгохоор залхуурцгаадаг.
Хэрэв урт наслая гэвэл ямар
нэг спортоор хичээллэж, өөрөө өөрийгөө
задалж хөгжүүлэх хэрэгтэй. “Би
хөгшин” гэж хэзээ ч бүү бод. “Би залуу” гэж бодох хэрэгтэй.
Одоо гэхэд би өглөө бүр цээжлэх дасгалаа хийдэг. Жишээ нь, 52 ширхэг хөзрийг 5 минутад цээжлэх ёстой. Одоогоор
33 ширхэг хөзөр цээжилж байгаа. Мөн 10 минутад олон багц хөзөр цээжлэх төрөл гэж
байдаг. Тэр мэтчилэн нэг өдөрт 5-6 төрлөөр бэлдэж амждаг. Манай клубийн уриа
байдаг. “Бага битгий хий, Их битгий хий, Өдөр бүр хий” гэж.
Сүүлийн үед би гар утсанд хадгалсан дугааруудаа нэг нэгээр нь цээжлээд, арилгах болсон. Оюун ухааны спортоор хичээллэснээр ой тогтоолт сайжирч, зөнөх мартах зэрэг ахимаг насанд тохиолддог олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадварыг энэ спортоос олж авч байна.
Гэрэл зургийг Г.Мөнх-Од