Архивын баримтаар үзэсгэлэн гаргалаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-05 14:20:59
Монголын үндэсний түүхийн музейд “Данс хараа-өв соёл” хэмээх үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Хуульзүй дотоод хэргийн яам, Үндэсний төв архивын газар хамтран ирэх сарын 9-нд болох Олон улсын архивчдын өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд  Монголын архивын баримт бичиг, гэрэл зургийн 150 орчим үзмэр тавигджээ. 1674 онд Их жанжин төрийн бэйлээс Баруун хилийг түвшитгэх их ванд “Хол дахиныг амгалан болгож хулгайг арилгах талаар илгээсэн бичиг”-ээс эхлээд 1924 оны Монголын анхдугаар үндсэн хуулийн бичмэл эх, 1930 онд Америкийн экспидецийн Рой Эндрюс, Оросын эрдэмтэн П.К.Козлов нар Монголд уулзалдсан түүхэн гэрэл зураг, 1994 оны Мэгжид Жанрайсэг их шүтээний хэмжилтийн зураг гэхчилэн бүх цаг үеийн сонирхолтой данс эвхмэл, гэрэл зургуудыг нэг дороос үзэх боломжтой юм. Үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд