Улсын хэмжээнд 22 түймэр асаж байна

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-07-16 14:18:13
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр асч байгаагийн 4-5 нь хүн хүрэх боломжгүй газарт асаж байна. Галын голомтод Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид, цэргийн анги нэгтгэлүүд, сайн дурынхан ажилласаар байгаа ч энэ жил нийт нутгаар хур бороо ховор, хуурайшилттайгээс түймэр унтраахад хүндрэл үүсэж байгаа ажээ.
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, түймрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн, зохих албан тушаалтнуудад зарим үүрэг чиглэлийг өглөө. Мөн түймрийн нөхцөл байдлаас үүдэн төрийн ордонд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахаар болжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд