17 уулчин амь насаа алдлаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-25 13:41:47
Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны цогцсыг бүгдийг нь оллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй  баг энэ сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд хүрч 21-ний 16 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй уулчид бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй хүн аж. Эрлийн багийнхан дөрөв хоногийн турш шуурхай ажилласны дүнд сүүлчийн цогцсыг өнөөдөр олсон байна. Сураггүй болоод байсан уулчдыг амьд олдож магадгүй хэмээн хүлээж байсан олон нийтийн горьдлого ийнхүү тасрав. Монгол орны баруун бүс дэх Завхан аймгийн төвөөс зүүнш 100 км-ийн зайд орших Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008  өндөр өргөгдсөн бөгөөд 3752 м-ээс дээш мөнх цастай, авирахад ихээхэн техник шаарддаг бэрх оргилуудын нэг юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд