Эрдэнэбулган сумын 3-р сургууль ёс заншлын танхимтай болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-03 13:32:35

Архангай аймгийн Засаг дарга 2017 онд аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Энэхүү гэрээний дагуу Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн багш нар эцэг эхийн оролцоотойгоор ёс заншлын танхимыг байгууллаа. Ёс заншлын өргөө байгуулах нь хүүхдүүдэд өв ёс заншлаа мэдэхэд нь нөлөөлөх Монгол орчин бүрдэж байгаа юм. Энэ танхимд олон төрөлт монгол тоглоом наадгай, тэдгээрийг хэрхэн тоглодог, монгол билэгдлүүд, тухайлбал, тооны, өнгөний, хээний билэгдлүүд, Монгол үндэстэн, ястнуудын дээл хувцас, ёс жаяг гэх мэтчилэн олон мэдээллүүдийг дэлгэн тавьсан байна. Гуравдугаар сургуулийн хүүхдүүд энэ танимд түүхийн болон Монгол хэл бичиг, уран зохиолын хичээлүүдээ орнэ гэж байна. Мөн үндэсний холбогдолтой соёл олон нийтийн ажлуудаа зохоин байгуулж байх юм байна. Танхимын нээлтэнд тус сургуулийн багш нар болох гар шагайн харвааны аймгийн мэргэн н.Хонгор, н.Ганхуяг нар зочин багшаар оролцож хүүхдүүдэд гар шагайн харвааны талаар мэдээлэл өгч, сурагчдын асуусан асуултанд хариулж байв.
                                                                                                                                                                  Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд