Холбоо тогтоох бүлгийн ээлжит уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-08 13:45:06

МИНСК. /TASS/. Украины зүүн нутгийн байдлыг зохицуулах холбоо тогтоох бүлэг болон уг бүлгийн салбар бүлгүүдийн ээлжит уулзалт  Беларусийн нийслэл Минск хотод мягмар гарагт болно.

Талууд Донбассаас 100 мм-ээс бага калибрын зэвсгүүдийг гаргах тухай баримт бичгийг батлах төлөвтэй байна. Энэ асуудлыг хэдэн сар хэлэлцэж байгаа юм.

Дээрх баримт бичгийг холбоо тогтоох бүлгийн аюулгүй байдлын ажлын хэсэг боловсруулж байгаа аж.

Киевийн эрх баригчдын байр суурийн улмаас тохиролцоонд хүрч чадахгүй байна гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн байна.

Холбоо тогтоох бүлэг удахгүй болох хурлын үеэр  дээрх баримт бичигт гарын үсэг зурна гэж Донецкийн төрийн тэргүүн Александр Захарченко мэдээлжээ. Энэ асуудлаар нааштай үр дүнд хүрч байгаа тухай хэлэлцээний явцад ойр эх сурвалж мөн мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд