Цогт-Овоо суманд зээрийн сүргээс шүлхий өвчин илэрчээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-26 18:03:26

2018 он гарсаар Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Булган, Төв, Өвөрхангай зэрэг 7 аймгийн 15 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин мал сүрэгт хараахан илрээгүй байгаа ч тус аймгийн Цогт-Овоо сумын нутагт өвөлжиж байсан зээрийн сүргээс илэрчээ. Шүлхий  өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбоотой өвчний голомт,  аймгуудтай хил залгаа Мандал-Овоо, Манлай, Цогт-Овоо, Цогт-цэций сумдад хяналтын постыг ажиллуулж байна. Мөн мал сүргээ эрүүл байлгах, малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 1 хүртэл Өмнөговь аймагт морь, тэмээний уралдааныг зохион байгуулахыг хориглосон байна.  2 сарын 2, 3-ний өдөрт Өмнөговь аймагт уламжлалт “Ингэний айрагны баяр”   тэмээний уралдаан, поло зэрэг гадаад дотоодын жуулчид сонирхогчид ихээр оролцдог томоохон арга хэмжээнүүд цуцлагджээ.

Синхрон Г.Мөнхчулуун Өмнөговь аймгийн ХХААГ-ын мэл эмнэлгийн албаны дарга

Шүлхийн голомтын цэгээс  малын гаралтай түүхий эд арьс шир сүү цагаан идээ мах махан бүтээгдэхүүнийг аймгийн төв бусад газруудад оруулахгүй байхыг  өмнөговь аймгийн онцгой комиссоос анхааруулсан байна. Харин Өмнөговь аймгийн бусад 15 сумын малчид иргэдийн малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэйгээр нэвтрүүлэх юм байна. Шүлхийн голомттой суманд зээр олноороо нутаглаж байгаа газруудад мал бэлчээрлүүлэхгүй байх арга хэмжээг авсан байна.

Синхрон: Ж.Сүх-Эрдэнэ Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд