ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчидтэй Өмнөговьчууд туршлага солилцов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-30 11:43:20

Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ӨМӨЗО-ны Баяннуур хотноо зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон байна. Баяннуур хотын махны үйлдвэр, гурилын үйлдвэр, нарны энергийг хуримтлуулж үйлдвэрлэлд ашиглах технологи, хүлэмжийн аж ахуй, цахим худалдаа эрхлэгчидтэй Өмнөговийн үйлдвэрлэгчид уулзаж  туршлага судалжээ. Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид олон улсын үзэсгэлэнд оролцох үедээ  хоёр улсын хооронд бараа бүтээгдэхүүн худалдаалах, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, харилцан туршлага судлах  хамтран ажиллаж  зарим тохиролцоонуудыг хийсэн байна.

Синхрон: Ц.Энхтүвшин Өмнөговь аймгийн “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ний захирал

 Өмнөговь аймгийг хөгжүүлэх 4 жилийн хөтөлбөрт  20 үйлдвэр байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусган энэ онд аймагтаа махны үйлдвэр барихаар 1 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн байна. Үйлдвэрүүдийг барихад ӨМӨЗО-ны үзэсгэлэнгээс оролцогчид нилээд тушлага судалжээ.Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ гадаадад туршлага судлуулж өөрсдийнх нь үйл ажиллагааг дэмжихээс гадна шинээр үйлдвэр барьж байгуулан говийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж  олон улсад худалдаалах бодлого баримталснаар “Оюу толгой”” компанид одоогоор цэвэр ус, ажлын бээлий болон бусад  жижиг хэрэглээний бараануудыг Өмнөговийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийлүүлж байна. БНХАУ-тай Өмнөговь аймаг хил залгаа ойрхон оршдог давуу талаа ашиглан цаашид түүхий эд, шинэ үйлдвэрлэлийн технологи, худалдааны менежмент гээд олон асуудлуудаар хамтран ажиллах бүтээгдэхүүнээ ч энэ том зах зээл дээр гаргах бүрэн боломжтой юм байна гэж үзэсгэлэнд оролцогсод ярьж байна.

Синхрон: Ч.Сумъяахүү Бизнес эрхлэгч

 

Синхрон: Х.Дарьмаа Бизнес эрхлэгч

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд