СЭЛЭНГЭ: Шалгарсан сурагчдад 100 хувийн тэтгэлгээр ОХУ-д суралцах эрх олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар/МОНЦАМЭ/.ОХУ-ын
“Газопровод Союз Восток” ХХК-иас Улаанбаатар хот дахь РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан,
Соёлын төвтэй хамтран ирэх 9 дүгээр сард хойд бүсийн аймгуудын ЕБ-ийн
сургуулийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар
боллоо.
Уг олимпиадад төвийн бүс болох
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Ерөнхий боловсролын сурагчид оролцох юм.
Эндээс шалгарсан сурагчдад 100 хувийн тэтгэлгээр ОХУ-д суралцах эрх олгох ажээ.
Мөн зохион байгуулагчдын
зүгээс Томск хотын Политехникийн Их Сургуульд инженер техникийн чиглэлээр,
Красноярск хотын Их сургуульд ХАА-н чиглэлээр оюутан элсүүлэх сонирхолтой
байгаагаа илэрхийллээ.