Сүү боловсруулах тоног төхөөрөмжийг 33 иргэн, 3 хоршоонд олголоо
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Мах, сүүний анхдугаар аян”, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн сүү үйлдвэрлэл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-наас сүү боловсруулах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн иж бүрдлийг Чулуут, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Ихтамир сумын 33 малчин, 3 хоршоонд олголоо.
2195 өдөр