Ерөнхий сайдын засаглал
Ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорч, 300 хүнийг сайдын албан тушаалд томилсон гэдэг статистик гарчээ.  Энэ тоон үзүүлэлт улс орныг хямраасан хамгийн муу үзүүлэлт гэнэ. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа парламентын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж УИХ томилдог. Энэ нь  Ерөнхий сайдыг парламентаас бүрэн хараат болгосон. Ийм учраас Үндсэн хууль (1992 )-д оруулах хоёр дахь нэмэлтээр Ерөнхий сайдад танхимын гишүүдийг бие даан томилох болон төсвийн эрх мэдлийг бүрэн гүйцэд олгох хэрэгтэй гэж үзэв бололтой. Эдүгээ УИХ Үндсэн хуулийн  нэмэлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, иргэдийн санал авч байгаа (ажлын 7 өдөрт багтаан) билээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад дээрх эрх мэдэл олгохоос гадна парламентыг тараах эрх мэдэл олгодог юм байна. Засгийн газрын тэргүүнд ийм эрх мэдэл олгохыг онолын хувьд, супер Ерөнхий сайдын засаглал гэж нэрлэдэг гэнэ. 
2194 өдөр