Ардын зураач нар "Урлагийн амьдрал" үзэсгэлэн гаргана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг
барьдаг уламжлал ёсоор Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт
Бадамжавын Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн соёрхолт
Долгоржавын Болд нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан
үзэсгэлэнгээ 7 дугаар сарын 1-28-нд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-д дэлгэн
толилуулна.
2247 өдөр