Бархасвадь гарагийг судлах аппарат бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-12-10 13:50:58

ПАРИС. /TASS/. Европын сансрын агентлаг Бархасвадь гарагийг судлах зорилгоор гараг хоорондын автомат аппарат бүтээх 350 еврогийн өртөг бүхий гэрээг “Airbus Defence and Space” компанитай байгуулжээ.

“JUICE” /Jupiter icy moons explorer/ аппаратыг 2022 онд “Ariane 5” пуужингийн тусламжтайгаар хөөргөх бөгөөд 7.5 жилийн дараа Бархасвадь гарагт хүрч, хэсэг хугацааны дараа уг гарагийн дагуул Ганимедын тойрог замд оруулах аж.

Энэ төсөл нь уг аварга том хийн гарагийн эргэн тойронд амьдрал бий эсэхийн шинж тэмдгийг хайхад чиглэжээ.

Дээрх судалгааны үеэр Каллисто, Европа болон Ганимед дагуулыг судлахад гол анхаарлаа хандуулах аж.

Гараг хоорондын автомат аппарат нь 5.5 тонн жинтэй байх бөгөөд сансар судлалын түүхэн дэх хамгийн том 97 кв.м-ий хүчин чадалтай генератораас эрчим хүчнийхээ эх үүсвэрийг авах аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ