АНУ хүлээн авах дүрвэгсдийн тоогоо нэмнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-10 13:30:46

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ 2016 онд төлөвлөснөөсөө илүү олон тооны дүрвэгч хүлээн авч чадна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгдсэн байна.

10 дугаар сараас ирэх оны есдүгээр сар хүртэл үргэлжлэх санхүүгийн жилд буюу 2016 онд Сирийн 8000 хүртэлх тооны дүрвэгчийг АНУ хүлээн авах төлөвлөгөөтэй байна гэж Төрийн департамент өнгөрсөн сард мэдэгдсэн.

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Европ дахь дүрвэгсдийн хямралыг зохицуулах ажлын хэсэг гаргасан гэж Кирби мэдэгджээ. Мөн тэрбээр, дүрвэгсдийн хямралыг зохицуулах ганц арга бол тэднийг орогнуулах гэвч олон цагаач нутаг буцахыг илүүд үздэг учраас  энэ нь байнга хамгийн зөв шийдэл хэвээр байхгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд