Лениний "толгой"-г ухаж гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-11 10:28:32

БЕРЛИН. /ВВС/. Оросын хувьсгалч Лениний хөшөөний асар том толгойг Германы ойд булснаас хойш 24 жилийн дараа ухаж гаргажээ.

Түүхчид кампанит ажил явуулснаар Берлин хотоос холгүй орших ойгоос боржин чулуугаар хийсэн уг хөшөөний толгойг ухаж гаргасан байна.

Энэ нь цагтаа Берлиний зүүн хэсэгт сүндэрлэж байсан коммунист удирдагчийн 19 метр өндөр хөшөөний толгой юм.

Берлиний ханыг нураасны дараа 1991 онд уг хөшөөг нурааж, бөглүү ойд булжээ.

2003 онд гарсан, хоёр Германыг нэгтгэсэн тухай “Баяртай Ленин” инээдмийн кинонд уг хөшөөг онцлон харуулдаг юм.

Лениний 3.5 тонн толгойг ойгоос Берлиний “Шпандау Цитадель” музейд  аваачих ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд