Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон, цол гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-18 14:28:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл үр бүтээл гарган ажиллассан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад төрийн одон медаль болон цол гардуулах ёслол ЦЕГ-ын “Хүндэтгэлийн танхим”-д өнөөдөр болов.


Ёслолд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, хурандаа З.Дашдаваа болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцов.



Шагнал гардуулах үеэр ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүссэний 98 жилийн ойн мэндийг хүргэж иргэд олон нийтийнхээ амар амгалан, тайван амьдралын төлөө мэдлэг ухаан, мэргэжлийн ур чадвар гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан, ажилд нь амжилт, гэр бүлд нь эрүүл энхийг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай" хэмээв.



“Цэргийн гавъяаны одон”-гоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Насанжаргалын Сумьяа, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган албаны ахмад ажилтан, дэд хурандаа Улаанбаатарын Жамбацэрэн, “Хурандаа” цолоор Дотоодын цэргийн Багануур дүүрэг дэх тусгай салааны захирагч Дорж-Юндэнгийн Загдрагчаа нарыг шагналаа. Мөн “Цэргийн хүндэт медаль”-иар албандаа идэвх зүтгэлтэй ажилласан нийт 23 алба хаагчийг шагнажээ.



Холбоотой мэдээ