Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-08 10:43:36

КАНБЕРРА. /CNN/. Агаарын тээврийн компаниудын үзүүлэлтүүдийг судалдаг Airline Ratings” цахим хуудас үйлчлүүлэгчдийн өгсөн үнэлгээнд үндэслэн дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудын 2019 оны жагсаалтыг гаргаж, дэлхийн 405 агаарын тээврийн компаниас хамгийн аюулгүй 20 компанийг нэрлэсэн байна.


Энэхүү жагсаалтыг Австралийн иргэний агаарын тээврийн “Qantas” компани дахин тэргүүлсэн бөгөөд уг компани нь 2014-2017 онд нэгдүгээрт бичигдэж байжээ. Өнгөрсөн 12 сарын хугацаанд агаарын тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо ихээхэн нэмэгдсэн боловч энэ төрлийн осол маш ховор гардаг хэвээр байгаа ажээ.


Жагсаалтын эхний 20-д багтсан компаниудыг цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэвэл,  “Air New ZealandAlaska AirlinesAll Nippon AirwaysAmerican AirlinesAustrian AirlinesBritish AirwaysCathay Pacific AirwaysEmiratesEVA AirFinnairHawaiian AirlinesKLMLufthansaQantasQatar AirwaysScandinavian Airline SystemSingapore AirlinesSwissUnited Airlines”, “Virgin group of airlines компани шалгарсан байна.


2018 оны шилдгүүдийн жагсаалтад орж чадаагүй “United” компани энэ удаагийн жагсаалтад багтжээ. Харин урьд нь шилдгээр шалгарч байсан боловч нисгэгч нь согтуу байсан “Japan Airlines”, их хэмжээний алдагдал хүлээсэн “Etihad” зэрэг компани энэхүү жагсаалтад багтаж чадаагүй байна.


АНУ-ын агаарын тээврийн томоохон төлөөлөгчид болох “American Airlines”, “United Airlines” компанийн хувьд олон шинэ нисэх онгоц ашиглалтад оруулж, онгоцныхоо ашиглалтын жилийг бууруулсан нь жагсаалтад багтахад ихээхэн нөлөөлжээ.


AirlineRatings.com” цахим хуудас агаарын тээврийн компаниудын үнэлгээний үзүүлэлтэд долоон од бүхий системийг ашигладаг бөгөөд шилдэг 20 компани бүгд долоон од хүртжээ. Харин хамгийн бага үнэлгээ буюу 1-2 одтой агаарын тээврийн компаниудад “Ariana Afghan AirlinesBluewing AirlinesKam Air”, “Trigana Air Service” багтсан байна. 

Холбоотой мэдээ