Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудлаар хэлэлцсэн ч шийдвэрт хүрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-24 15:08:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлаар хэлэлцсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй тухай тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. 


Хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УЕП болон УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Бүлгийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар ярилцана гэдгээ илэрхийлсэн" хэмээв. 


МАН-ын бүлэг дээрх асуудлаар завсарласан бөгөөд 15.30 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдаж шийдвэрээ гаргана хэмээн Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ