Д.Тогтохсүрэн: Налайх, Багануур, Багахангай дүүргийг нэг тойрог болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-27 17:23:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын ээлжит сонгуулийг 29 тойрог, 76 мандаттай явуулахаар шийдвэрлэсэн  тухай Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. 


Тодруулбал,  Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймгийг хоёр тойрогтой, дөрвөн мандаттай байхаар хэлэлцжээ. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэхээр ярилцсан байна. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай байх бөгөөд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг гурван мандаттай байх аж. Харин Налайх, Багануур, Багахангай дүүргийг нэгтгэж, хоёр мандаттай нэг тойрог байхаар шийдвэрлэжээ. 


Мөн бүлгийн хуралдаанаар, Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний санал ирснээс есийг нь дэмжсэн байна. Энэтхэг улсад суух Элчин сайдын нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг мэргэжлийн бус хүн учраас дэмжээгүй аж. Дээрх асуудлыг энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Холбоотой мэдээ