ХКН-ын Төв хорооноос 300 гаруй сэтгүүлчийг Уханьд ажиллуулж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-07 12:22:16

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Суртал ухуулгын хэлтсээс Хубэй муж болон Ухань хот руу 300 гаруй сэтгүүлчийг томилон явуулжээ.

Энэ талаар Суртал ухуулгын хэлтсийн Хэвлэл мэдээллийн газрын дарга Жан Сяогуо хэлэхдээ, “Суртал ухуулгын хэлтэс шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хязгаарлах ажлыг эн тэргүүний чиглэл болгож, бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэв.

Тэрээр хэлэхдээ “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг хязгаарлах ажлыг оновчтой зохион байгуулж, ядуурлыг бууруулах, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ” гэжээ.   

Холбоотой мэдээ