АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-20 08:51:28

ХАНОЙ. /Kyodo/. Вьетнамд ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын сүүл хүртэл хойшлуулахаар болсон гэж дипломат эх сурвалж пүрэв гарагт мэдээлжээ.


АСЕАН-ы удирдагчдын энэ удаагийн уулзалтыг Вьетнамын Дананг хотын далайн эргийн амралтын газарт зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч Зүүн Өмнөд Азийн орнуудад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд яаралтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тул уг дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах магадлал өндөр байсан аж.


АНУ-ын Лас-Вегас хотноо энэ сарын дундуур зохион байгуулахаар товлосон АНУ-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг мөн халдварын тархалтын улмаас хойшлуулсан юм. АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг.

Холбоотой мэдээ