“Токио-2020” олимп хойшилсноор 20 тэрбум төгрөг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-26 17:41:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ зун болох байсан Токиогийн олимпын наадам хойшилсноор энэ жилийн улсын төсөвт багтсан 20 тэрбум төгрөг хэмнэгдэхээр болов.


Монгол Улсын 2020 оны төсөв батлахдаа Засгийн газрын саналын дагуу зуны олимпын XXXII наадамд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Монгол Улс спортын 32 төрөлд тамирчдаа оролцуулахаар төлөвлөж байсан бөгөөд уг зардалд паралимпын зардлыг ч багтаажээ. Мөн энэ зун Улаанбаатар хотноо Олон улсын Хүүхдийн спортын наадам зохион байгуулах эрх авсан бөгөөд үүнд 9,6 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.  

Холбоотой мэдээ