Ким Жөн Уныг нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг
нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна гэж БНСУ-ын парламентын гишүүнээр
сонгогдсон БНАСАУ-ын дүрвэгч өнөөдөр мэдэгдлээ.
Ким Жөн Ун олон
нийтийн өмнө олон хоногийн турш харагдаагүйтэй холбогдуулан түүнийг өвдсөн гэх
таамаглал гарч эхэлсэн. “Ким Жөн Ун мэс засалд орсны дараа бие нь муудсан эсвэл
коронавирусний цар тахлаас зугтахын тулд эргийн хотод бүгэж байгаа” гэж олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.
“Би Ким Жөн Уныг
нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна. БНАСАУ энэ талаар амралтын
өдрүүдэд мэдэгдэж магадгүй” гэж БНСУ-д дөрөвдүгээр сарын 15-нд явуулсан сонгуулиар
жижиг намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон Жи Сён Хо мэдэгдсэн
байна.
“Ким Жөн Ун зүрхний
мэс засалд орсныхоо дараа хэр удаан тэссэнийг би мэдэхгүй. Түүнийг нас барсан
талаар би өнгөрсөн долоо хоногт мэдсэн” гэж тэрбээр “Yonhap” агентлагт мэдээлжээ.
“Энэхүү мэдээлэл 100 хувь баталгаатай биш боловч 99 хувийн магадлалтай. БНАСАУ-д удирдагчийн халааг хэн авах хүндхэн асуудал тулгарах төлөвтэй байна” гэж Жи Сён Хо хэлсэн бөгөөд тэрбээр мэдээллийнхээ эх сурвалжийг дурдаагүй байна.
Жи Сён Хогийн хэлснээр, олон мэргэжилтнүүдийн таамаглаж байгаачлан БНАСАУ-ын удирдагчийн дүү охин Ким Ё Жон халааг нь авах магадлалтай ажээ.
Харин БНСУ-ын Хөх ордон
Ким Жөн Уны биеийн байдал муудсан гэх нөхцөл байдал ажиглагдаагүй гэдгийг дахин
нотолжээ.