Цахим худалдаа хийхдээ найдвартай түнштэй харьцахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-11 15:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"  цар тахлаас сэргийлэхээр улсын хилийг түр хаасны дараа иргэд гадаад улсаас цахим худалдаа хийх нь нэмэгджээ.


Үүний улмаас цахимаар хуурамч худалдааны гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө авах, цахимаар захиалсан барааг нь хүргэж өгөхгүй байх зэргээр иргэдийг залилах тохиолдол гарч байгааг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа. Иймд Тайланд, Индонез зэрэг улсаас цахим худалдаа хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг ГХЯ-наас иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөв.

Холбоотой мэдээ