АНУ дэлхий дахинд “Pfizer”-ийн 500 сая тун вакцин хандивлана

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-06-10 11:47:38

ВАШИНГТОН. /CNN/. АНУ дэлхийн бусад улс орнуудад ард иргэдээ вакцинжуулахад нь хувь нэмрээ оруулах үүднээс “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцинаас 500 сая тунг хандивлахаар болжээ.


Ерөнхийлөгч Жо Байден Английн Корнуолл гүнлэгт болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар мэдэгдэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “CNN” телевизэд мэдээлсэн байна.


Тодруулбал, АНУ 2021 онд 200 сая орчим тун, 2022 оны эхний хагаст 300 сая тун вакцин нийлүүлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Байдены “COVID-19”-ийн асуудал хариуцсан зөвлөх Жефф Зиентс холбогдох гэрээнүүд дээр өнгөрсөн сараас ажиллаж эхэлжээ.


Ийнхүү хандивлах вакцины бүх тунг “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан бага орлоготой 92 улс орон болон Африкийн Холбоонд нийлүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ