Аймгийн хэмжээнд ЭЕШ-д 750-иас дээш оноотой 26 суралцагч байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-08-27 13:14:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны 948 төгсөгч орохоос 95,2 хувийн ирцтэй байжээ. Ковид цар тахлын улмаас шалгалтад ороогүй 7 сурагч байгаа бөгөөд эдгээр сурагч ирэх 9-р сард Улаанбаатар хотод болох шалгалтад оролцох юм байна. Шалгуулагчдаас Нийгмийн ухаан, Математикийн хичээлээр 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноог тус бүр нэг сурагч, Англи хэлний хичээлээр 99 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо нэг сурагч авчээ. Аймгийн хэмжээнд 750-аас дээш оноотой 26 суралцагч 7 хичээлээр шалгуулсан байна. 2021 оны 08 дугаар сарын 19-ноос 22-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль болон 2-р сургуулиуд дээр БҮТ-ийн 5, аймгийн Боловсролын газрын 17, хянагч багш 50 хүний бүрэлдэхүүнтэй энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгууллаа гэсэн мэдээллийг Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас өглөө.


Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-22-нд Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль, 2-р сургууль дээр болсон. Тус аймагт 1120 шалгуулагч бүртгүүлснээс 172 нь өмнөх оны төгсөгч байв. Шалгуулагчид 10 хичээлээр буюу давхардсан тоогоор 3070 шалгалт өгсөн байна. Тодруулбал: Математик 679, Монгол хэл 411, Нийгмийн тухай мэдлэг 635, Англи хэл 452, Орос хэл 11, Газарзүй 33, Физик 277, Биологи 278, Хими 272, Монгол улсын түүх 22 шалгуулагчтай. 

ЭЕШ-д Боловсролын үнэлгээний төвийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг болон аймгаас 19 зохион байгуулагч, 54 хянагч багш ажиллах юм. Мөн цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтынхан чиг үүргийн дагуу хяналт тавих ажиллажээ.

Холбоотой мэдээ