Бугант тосгон анх удаа аймгийн цолтой бөхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-17 02:42:39

Ардын хувьсгалын 95 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ аймгаас начин цолтон 4 төрлөө.

Сэлэнгэ аймгийн наадмын Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 264 хүчит бөх наадмын торгон дэвжээнээ зодоглосон юм. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Т.Лхагвасүрэн, Сант сумын харьяат Н.Батмөнх, Ерөө сумын Бугант тосгоны харьяат Б.Цогтбаяр, Хүдэр сумын харьяат П.Батсүрэн нар тав давж аймгийн начин цолны болзлыг хангалаа. Шинэхэн начингууддаа аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн начны  энгэрийн тэмдэгийг үнэмлэхийн хамтаар аймгийн Засаг дарга С.Бүрэнбат гардуулан өглөө. Дашрамд дуулгахад Ерөө сумын Бугант тосгоны харьяат бөх Б.Цогтбаяр тосгондоо анх удаа аймгийн цолыг авч очиж байгаа анхны бөх болж байгаа аж. Ийнхүү Бугант тосгон анх удаа аймгийн цолтой бөхтэй боллоо.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ