Цэргийн хүрээнийхэн мод тарив

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-17 12:00:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, хурандаа генерал Ж.Ёндон агсны дурсгалд зориулсан хөшөөт цогцолборыг өнгөрсөн онд байгуулж, тохижиотын ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ хүрээнд Ерөнхий цэргийн баярын өдрийг тохиолдуулан Ж.Ёндон агсны шавь нар болон Баруун-Урт цэргийн хүрээнийхэн 400 орчим мод тарилаа.

Уг ажилд ерөнхий цэргийн бэлтгэлд байгаа хурандаа, офицерууд, Баруун-Урт цэргийн хүрээний төлөөллүүд оролцжээ. Мод тарих бэлтгэл ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, 165 дугаар тусгай ротын хамт олон хийсэн бөгөөд тэд энэ үеэр Ж.Ендон агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

 

 

Холбоотой мэдээ