ДОРНОД: Энэ онд 410 хүлэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-15 18:56:19

Чойбалсан, 2024 оны гуравдугаар 15 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дөрвөн жилийн өмнөөс “10 мянган хүлэмж” төслийг хэрэгжүүлж, жил бүр айлуудад хүлэмж олгосноор өрхийн тариалалт нэмэгдэж байна. Энэ хугацаанд хүлэмжтэй болсон 800 гаруй айл нийтдээ 128.7 тн ургац хураажээ. Харин энэ онд 410 хүлэмж олгохоор төлөвлөжээ.


Дорнод аймаг 25 мянга гаруй өрхтэй. Харин аймгийн хэмжээнд “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл”-д 23 ААН, 1246 өрхийн тариаланч бий. Тиймээс цөөн тооны тариаланчдаа харж суухгүйгээр өрх бүр хэрэглээний ногоогоо өөрсдөө тарих, илүүг нь худалдах боломжийг дээрх төсөл олгож байгаа юм. Ийнхүү хүнсний ногооны нэр төрөл, өрхийн аж ахуйг нэмэгдүүлснээр ирэх таван жилд хэрэгцээт хүнсний ногооны 50-иас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрлэлээс хангахаар зорьж байна.

Холбоотой мэдээ