Сирид хүүхдүүд амь үрэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-13 13:40:00

ДАМАСК./Kyodo/.Сирийн хойд нутгийн Алеппо хот болон өмнөд нутгийн Даръа хотод агаараас цохилт өгсний улсаас хэдэн арван хүн, тэдний дотор олон хүүхэд амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, Оросын нисэх онгоц мягмар гарагт Алеппо хотын босогчдын хяналтад байгаа зүүн бүсэд агаараас цохилт өгчээ. Агаарын цохилтод 25 хүн, тэдний дотор таван хүүхэд өртөн амь үрэгдсэн байна.

Мөн өдөр Сирийн сөрөг хүчнийхэн Даръя хотын сургуулийн спортын талбай руу галласны улмаас зургаан хүн, тэдний дотор таван хүүхэд амиа алджээ.

Дээрх байгууллагын мэдэгдсэнээр, Сири даяар даваа гарагт 99 хүн амь үрэгдсэн байна.

Иргэний дайныг төгсгөл болгоход чиглэсэн хоёр дахь оролдлого өнгөрсөн сарын дундуур бүтэлгүйтсэнээр Сирид байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ