Насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгийг 8-наас олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-02 08:13:55

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долоодугаар сард олгох хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг гаргажээ. Үүгээр:

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг долоодугаар сарын 8-25-нд,
  • Асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн хугацаанд,
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг мөн 8-25-нд,
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг мөн хугацаанд,
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн энэ сарын 18-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 18-нд
  • Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 8-наас эхлэн олгоно.



Related news