СЭЛЭНГЭ: 14-р зууны үеийн цэргүүдийн өмсөж байсан хөө хуяг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-08 16:03:38

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музейд нэн эртний 13-14 дүгээр зууны үеийн цэргүүдийн өмсөж байсан хөө хуяг хадгалагдаж байна.

 

Энэ ховор олдворыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ишгэнтийн агуйгаас олжээ.

 

Хөө хуягийг төмрөөр холбон нэхэж хийсэн бөгөөд 29 кг жинтэй байна.

 

Энэ хөө хуягийг 14 дүгээр зууны үед Чингис хааны цэргүүд дайн байлдаанд явахдаа биеэ хамгаалах зорилгоор өмсөж хэрэглэдэг байжээ.

 

Аймгийн Нэгдсэн музейн бас нэг онцлог нь Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтын үзмэрүүдтэй. Энд Ардын хувьсгалыг харуулсан зургууд, дөрвөлжин сүмийн үүдэн дээрээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж явсан зүйлс, ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон 4 хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс хамгийн чухал үзмэр юм.

 

関連ニュース