У.Хүрэлсүх: Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе рүү шилжинэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай,
хүнд үйлдвэрийн яамны ажилтай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Монгол Улс уул уурхайн
олборлолтоос боловсруулалтын үе рүү, нийгмийн халамжаас хөдөлмөрийн үе рүү
шилжих зарчим баримтална. Арьс шир, ган, зэс, газрын тос, нүүрс боловсруулах
үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн
эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, олон тулгуурт эдийн засгийн өсөлт бий болгоно”
гэдгийг онцлов.
1689 өдөр