Я.Отгонханд: Сурагчид бизнес эрхэлж бүтээлчээр ажиллаж байна
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн суралцагчид “Сурагчдын хоршоо” байгуулан сурч байх хугацаандаа бизнес эрхлэх үйл ажиллагаанд суралцан хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа 2017 онд Монгол Улсын шилдэг таван туршлагын нэгээр шалгарч үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг авахаар Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн Сурагчдын хоршооны ахлагч, Багш нарын судалгаа, шинжилгээний багийн ахлагч, тэргүүлэх зэрэгтэй ахлах багш Янживын Отгонхандтай ярилцлаа. Тэрбээр 2005 оноос хойш тус сургуульд ажиллаж байгаа бөгөөд улс, бүс, аймгийн судалгаа шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байруудад, мөн 2012 оны Улсын шилдэг багш, 2011, 2012, 2013, 2017 оны сургуулийн Шилдэг багшаар шалгарч байжээ.
2231 өдөр