Иорданы хунтайж ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН. /ВВС/. Удахгүй болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Иорданы хунтайж Али бин Аль-Хуссейн мэдэгдлээ.
Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч Сепп Блаттерын халааг авахаар сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн УЕФА-гийн ерөнхийлөгч Мишел Платинитай өдгөө 39 настай Али нэгдэж байна.
Тус холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болно.
ФИФА авлигатай холбоотой дуулиан шуугианд өртсөнтэй холбоотойгоор 79 настай Блаттер огцрохоо мэдэгдсэнээр ирэх оны сонгуулийг зарласан юм. Блаттер өмнөх сонгуульд ялсныхаа дараахан огцрохоор шийдсэнээ мэдэгдсэн билээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд