ОХУ өөр маршрутаар Сири рүү тусламж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-10 15:24:52

МОСКВА. /Prensa Latina/. Улсынх нь нисэх онгоцыг агаарын шугамаараа нэвтрүүлэхээс Болгар татгалзсантай холбоотойгоор ОХУ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд өөр маршрутууд ашиглахаар болжээ.

Энэ тухай Оросын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Тусламжийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашиглах өөр маршрутууд бий гэж ГХЯ хэдийн мэдэгдсэн гэж тэрбээр хэлэв.

НАТО болон Европын Холбооны шахалтаар зарим улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ, тухайлбал хүмүүнлэгийн тусламж тээвэрлэж яваа онгоцыг агаарын шугамаараа нэвтрүүлэхээс татгалзаж байгаад харамсаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мөн хэллээ.

Иран Оросын нисэх онгоцыг агаарын шугамаараа нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэж Тегеран дахь ОХУ-ын ЭСЯ мэдэгдсэн юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд