АНУ-д халдлага үйлдэх гэж байсан сэжигтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-11 10:19:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Флорида муж улсын 20 настай оршин суугч Жошуа Голдберг гэгчийг тус улсын хууль сахиулах байгууллагынхан Миссури муж улсын Канзас-Сити хотод террорист халдлага үйлдэх гэж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр, дээрх залуу үнэн хэрэгтээ Холбооны тагнан мөрдөх товчооны мэдээлэгч байсан эрэгтэйтэй хуйвалдаж, битүү чанагчаар яаж тэсрэх төхөөрөг хийх дэлгэрэнгүй зааврыг түүнд өгсөн байна. Голдберг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 14 жил өнгөрснийг тохиолдуулан Канзас-Ситид баасан гарагт гашуудлын арга хэмжээ болох ёстой газрын ойролцоо дэлбэрэлд үйлдэх гэж байжээ.

Шүүхийн баримт бичгээс үзвэл, тэрбээр “Лалын улс” бүлэглэлийг дэмждэг бөгөөд үүнийгээ нийгмийн сүлжээнүүдээр илэрхийлдэг байсан аж.

Хэрэв Голдберг буруугаа хүлээвэл түүнд 20 хүртэл жил хорих ял оноож магадгүй байна.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд