Хоёр өндөр албан тушаалтныг намаас хөөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-19 14:46:28

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Шанхай хотын засаг захиргааны тэргүүний орлогч асан Ай Баозюнь, Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газрын орлогч дарга Жоу Лайжэнийг авлига авсных нь төлөө Коммунист намаас хөөсөн тухай тус намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлжээ.

Тус комиссын мэдээлэлд дурдсанаар, Ай Баозюнь намын сахилга батыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж, гуравдагч этгээдийн ашиг сонирхолд үйлчилсэн байна. Ай Баозюньд нам доторх мөрдөн шалгалтыг өнгөрсөн оны 12 дугаар сард эхлүүлжээ. Тэрбээр 2007 онд Шанхай хотын орлогч дарга болохоосоо өмнө Хятадын төмөрлөгийн “Baosteel” корпорацийн тэргүүн байсан байна.

Жоу Лайжэнь мөн намын сахилга батыг ноцтой зөрчсөн гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн гуравдагч этгээдүүдээс бэлэг авч, эхнэрийхээ ашиг сонирхолд ажилласан гэж Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна. Жоу Лайжэнийг 2015 оны 11 дүгээр сард мөрдөн шалгаж эхэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ