"Ногоон хэрэм"-ээр хотоо чимэх уриалга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batsaikhan@montsame.mn
2016-01-26 11:44:36

"Хил хязгааргүй ногоонтнууд" эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийхөн өчигдөр сэтгүүлчддэ мэдээлэл хийсэн юм. Тэд "Ногоон хэрэм хотод..." үндэсний хөтөлбөр боловсруулан нийслэлчүүдийг ногоон хэрмээр хотоо чимэх санаачилгад нэгдэхийг уриалж буйгаа мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2007 оноос эхэлсэн "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөр улс орон даяар хэрэгжин намар, хаврын цагт хоёр удаа мод тарих хөдөлгөөн өрнөж байгааг тэд дурдаад уг хөтөлбөрийг Өмнөговь, Төв аймгууд манлайлж байхад нийслэлчүүд хойхнуур явааг анхааруулсан юм. Тиймээс тэд "Ногоон хэрэм хотод..." үндэсний хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гарган Засгийн газарт хүргүүлж байна.Тэд энэ уриалгаараа Улаанбаатар хот болон аймаг, суурин газруудын гэр хорооллууд банзан хашаагаа мод, модлог ургамлаар солих, ахуйн амьдралын хүрээнд хашаа биш мод, модлог ургамлал тарьж хашаалах ажлыг хийхийг иргэдэд сануулж байгаагаа хэлцгээв."Хил хягааргүй ногоонтнууд" эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ болон төслийн багийнхан хамтран ажиллах хэнийг ч хүлээн авахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ