Шар усны үерээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-02-19 17:34:52

Энэ өвөл цас ихээр орсон учир цаг агаар дулаарах үед шар усны үер болох аюултайг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 90 сум цагаан зудтай байна. Гэсэн ч нутгийн зарим хэсгээр харьцангуй дулаарч хаврын уур амьсгал эхэлж байгаа учир уулын цас хайлж үерлэх магадлалтай байгаа юм. Тиймээс зөвхөн хөдөө орон нутаг төдийгүй Туул, Сэлбэ голын ойролцоо аж төрж буй нийслэлийн иргэдийг шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ