Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-02-25 08:37:46

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Энэ сарын 26-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ