Эмээлтэд байгаа хоёр бугыг Хустайн байгалийн цогцолбор газарт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-02-26 10:19:44

СХД-ын 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт өртөө орчимд хоёр буганы талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тарсантай холбогдуулан БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамт тус газарт ажилласан байна.

Тус газар очиж бодит байдалтай танилцахад хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон иржээ.

ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатарын хэлснээр “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нарт хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгсөн байна. Цаашид БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ