Маргаашнаас хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-09 09:28:51

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд мэдээллээ.

Энэ сарын 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. 10-наас өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ