Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-16 08:49:13

Маргааш баруун болон төвийн нутгаар, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

Маргааш төв, зүүн зүгийн нутгаар, энэ сарын 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ хэмээн тус хүрээлэнгээс мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ